Хустайн нуруу руу энэ сарын 10-ныг хүртэл зорчихгүй байхыг анхаарууллаа

Хустайн нуруу руу энэ сарын 10-ныг хүртэл зорчихгүй байхыг анхаарууллаа

Хустайн байгалийн цогцолбор газар руу энэ сарын 10-ныг хүртэл зорчихгүй байхыг анхааруулжээ. Учир нь хаврын урь орж дулаарч буй энэ өдрүүдэд цас хайлж шар усны үер хаа сайгүй бууж туулах чадвар сайтай машинтай зорчиход хүртэл туйлын хүндрэлтэй болоод байгаа аж.

Иймд гарч болох эрсдэлээс сэргийлэн Хустайн байгалийн цогцолборт газрыг зоригсод энэ сарын 10-ныг хүртэл зорчихгүй байх, зайлшгүй шаардлагатай бол Хустайн албаны хүмүүстэй холбогдон зорчихыг холбогдох байгууллагуудаас мэдэгдлээ. “Хустай” байгалийн цогцолбор газар нь Төв аймгийн Аргалант сумын II багийн нутаг дэвсгэрт байдаг. Улаанбаатар хотоос баруун аймаг чиглэсэн төв замаар 82 км явж, “Хустай” баазын танилцуулгын самбар хүрээд цахилгааны модон шон дагасан шороон замаар чанх урагш салж, 13 км яваад хүрдэг.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө