Хорих 461 дүгээр ангид ял эдэлж буй УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг Чингэлтэйн шүүхэд хуяглан авчирч, шийтгэх тогтоолтой нь танилцуулжээ

Хорих 461 дүгээр ангид ял эдэлж буй УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг Чингэлтэйн шүүхэд хуяглан авчирч, шийтгэх тогтоолтой нь танилцуулжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн нэгдүгээр сард болж, шүүх шийдвэрээ /2024.01.31/ гаргасан билээ.  

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж,  3 жилийн хорих ял, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэрийг гаргасан байдаг. 

Тэгвэл тухайн хэргийн шүүхийн шийтгэх тогтоол саяхан албажиж, шүүгдэгч нар шүүхийн шийтгэх тогтоолтойгоор танилцаж эхэлжээ.

Тодотговол, ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид ял эдэлж буй УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нь энэ сарын 1-ний өдөр /2024.05.01/ шүүхийн шийдвэрийн хуяглан хүргэлтээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцсан байна. "Нүүрс"-ний гэх тус хэргийн  шүүгдэгч нар ийнхүү бүгд шүүхийн шийтгэх тогтоолтойгоор танилцаж дууссаны дараа тэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах боломжтой юм.