Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

УОК-оос ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгээс дөрөвдүгээр сарын урьдчилсан цаг агаарын мэдээг танилцуулав.

Ирэх сард Монгол орны баруун аймгийн нутгаар болон Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байна. Хур тунадасны хувьд дөрөвдүгээр сард ордог олон жилийн дундаж үзүүлэлт нь Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 8-10 мм, говийн нутгаар 0-2 мм бусад нутгаар 2-8 мм байдаг. Нутгийн баруун хэсгээр болон говийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага тунадас орох төлөвтэй байна. Төв болон зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу бороо орох шинжтэй байна. 

Дөрөвдүгээр сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээрээ цас шуургатай, температурын хувьд дунджаас хүйтэн байх төлөв ажиглагдсан. Ирэх сард цаг агаар харьцангуй тогтвортой байх боловч дунд үед буюу 15-16-нд цаг агаар ихэнх нутгаар хүйтэрч, 20-ноос хойш тогтвортой байна