Монголд айлчлахдаа 42 сая фунт стерлингийн үнэтэй VIP онгоц хөлсөлсөн Дэвид Камероныг сөрөг хүчнийхэн нь шүүмжилжээ

Монголд айлчлахдаа 42 сая фунт стерлингийн үнэтэй VIP онгоц хөлсөлсөн Дэвид Камероныг сөрөг хүчнийхэн нь шүүмжилжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон 2024 оны дөрөвдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн.

Тэгвэл Дэвид Камероныг Тажикистан, Киргизстан, Узбекистан, Туркменстан, Казахстан, Монголд айлчлал хийхдээ 42 сая фунт стерлингийн үнэтэй, VIP онгоц хөлсөлсөн хэмээн гадны хэвлэлүүд шүүмжилж байна. Түүний түрээслэсэн "Embraer Lineage 1000"  онгоцыг “мөнгөөр худалдаж авч болох хамгийн сайн, тансаг зэрэглэлийн хувийн онгоцнуудын нэг” гэж тодорхойлсон байдаг ба онгоц дотроо хоолны ширээ, тусдаа гал тогоо, мөн тансаг зэрэглэлийн буйдан бүхий тусдаа амралтын бүстэй байдгаараа онцлог юм.

Мөн сөрөг хүчний төлөөлөгч, хуульч Эмили Торнбэрри, “Дэвид Камерон долоо хоногийн дотор олон улс орноор аялахдаа онгоц түрээслэх шаардлага гарсныг ойлгож болох юм. Гэхдээ зах зээлийн хамгийн тансаг үйлчилгээг авахын тулд татвар төлөгчдийн хэдэн зуун мянган фунт стерлинг зарцуулсныг үүгээр зөвтгөх аргагүй” гэж бичжээ.

Түүнчлэн өнгөрсөн жил түүний өмнөх сайд Жеймс Слеверли Латин Америкт долоо хоног айлчлал хийхдээ 422 мянган фунт стерлинг зарцуулсан нь ихээхэн шүүмжлэл дагуулсан байдаг бөгөөд жил гаруйн хугацаа л өнгөрч байхад ийнхүү үнэтэй онгоц дахин хөлсөлсөн нь ихээхэн шүүмжлүүлж байна. 

Эх сурвалж: Mirror.com