Манай улсад айлчилсан ИБУИНХУ-ын Гадаад хэргийн сайд Дэвид Камеронд эмээл бэлэглэжээ

Манай улсад айлчилсан ИБУИНХУ-ын Гадаад хэргийн сайд Дэвид Камеронд эмээл бэлэглэжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар өнгөрсөн долоо хоногт /2024.04.25-27/ манай улсад айлчилсан. Айлчлалын хүрээнд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхсан байдаг. 

Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон Улаанбаатарт хоёр өдөр болоод буцахдаа Их тэнгэрт морь унаж, манай талаас түүнд эмээл бэлэглэсэн байна. Дэвид Камерон Монголын ерөнхий боловсролын сургуулиудад англи хэл заах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 10 сая паундаар тусална гэдгээ айлчлалын үеэр амласан билээ.