ШУУРХАЙ: Эх орноосоо урвасан хэргээр шалгагдаж байгаа З.Санждорж нарыг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор боллоо

ШУУРХАЙ: Эх орноосоо урвасан хэргээр шалгагдаж байгаа З.Санждорж нарыг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор боллоо

Монгол Улсад тагнуул хийсэн БНХАУ-ын иргэн Х, эх орноосоо урвасан Монгол Улсын иргэн З.Санждорж, Д.Бямбажав, н.Гандориг нарыг Тагнуулын байгууллагаас өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр /2024.03.29/ баривчилж, шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл тухайн нэр бүхий хүмүүсийг үргэлжүүлэн хорих саналыг Нийслэлийн прокуророос Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Уг саналыг тус шүүх энэ сарын 25-ны өдөр хэлэлцээд БНХАУ-ын иргэн Х, З.Санждорж, Д.Бямбажав нарыг үргэлжүүлэн нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.