Залуу сагсчин Ч.Пүрэв-Очир АНУ-ын NCAA-д тоглох боломж нээгджээ

Залуу сагсчин Ч.Пүрэв-Очир АНУ-ын NCAA-д тоглох боломж нээгджээ

"Этүгэн Ирвэсүүд” сагсан бөмбөгийн багт тоглож байсан Ч.Пүрэв-Очир өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард “Этүгэн” болон Япон улсын ”Хагура” ахлах сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд суралцахаар тус улсыг зорьсон.

Ч.Пүрэв-Очир өдгөө 16 настай, 206 см өндөр, төвийн байрлалд тоглодог ирээдүйтэй сагсан бөмбөгийн тамирчин бөгөөд МУГД О.Баярцогтын унаган шавь юм. Харин Ч.Пүрэв-Очирын суралцаж буй “Хагуро” ахлах сургууль нь АНУ-ын “Austin Peay” их сургуультай тамирчны хөтөлбөрөөр хамтран ажиллахаар болсон нь манай улсаас дахин нэг тамирчин АНУ-ын NCAA-д тоглох боломжтой болжээ. “Austin Peay” их сургуулийн сагсан бөмбөгийн баг болох “Governors” нь NCAA-ийн Division1-ийн “Atlantic Sun” бүст өрсөлддөг олон жилийн түүхтэй баг юм. Иймд Ч.Пүрэв-Очир ахлах сургуульдаа өөрийгөө батлан харуулж, дасгалжуулагч, шинжээчдийн нүдэнд өртөж чадвал NCAA-д тоглох бүрэн боломж гарч ирээд байна.