Реппер Канье Уэстээс болж “Adidas” компани 14 сая еврогийн алдагдал хүлээжээ

Реппер Канье Уэстээс болж “Adidas” компани 14 сая еврогийн алдагдал хүлээжээ

Дэлхийн алдартай спорт хувцас, гутал үйлдвэрлэгч “Adidas” компани өнгөрсөн 2023 оны санхүүгийн тайлангаа танилцуулжээ. Гэвч өнгөрсөн оны эцэст тус компани 14 сая еврогийн алдагдал хүлээсэн байна.

Энэ нь 1992 оноос хойш тус компаний хүлээсэн хамгийн том алдагдал болсон байна. Алдагдал хүлээсэн гол шалтгаан нь рэппер Канье Уэсттэй хамтын ажиллагаагаа цуцалснаас үүдэлтэй. Учир нь Канье Уэстийн еврейчүүдийн эсрэг хэлсэн үг нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн бөгөөд үүнээс шалтгаалан “Adidas” түүний нэрийн “Yeezy” бүтээгдэхүүний худалдаагаа зогсоосон юм. Үүний улмаас компанийн агуулахуудад  1.3 тэрбум долларын үнэ бүхий “ Yeezy” пүүз хураагдаж, боломжит орлогоо алдахад хүрсэн байна. Гэсэн ч “Adidas” компаний зүгээс энэ жил үлдсэн “Yeezy”-ээ зарж, ашиг орлогоор нэмэгдүүлнэ гэсэн итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: The Hollywood Reporter