Т.Свифт шилдэг борлуулалттай уран бүтээлчээр дахин тодорлоо

Т.Свифт шилдэг борлуулалттай уран бүтээлчээр дахин тодорлоо

Америкийн дуучин Тейлор Свифт хоёр дахь жилдээ шилдэг борлуулалттай уран бүтээлчээр тодорсныг Олон улсын дуу бичлэг бүтээгчдийн  холбооноос /IFPI/ зарлалаа. 

"Anti-Hero", "Cruel Summer", "Lover" дуунуудыг амилуулсан тэрбээр дөрөв дэх удаагаа (2014, 2019, 2022, 2023) шилдгээр шалгарлаа. IFPI энэхүү жагсаалтыг гаргахдаа, дэлхий даяар болон стримингийн платформуудаар борлуулсан тоо хэмжээ, татан авалтын тоог харгалзан үздэг. 

"Зогсошгүй Тейлор Свифт хоёр дахь жилдээ тэргүүн байрт бичигдэж, "Global Artist Chart"-ыг тэргүүлсэн түүхэн дэх анхны эмэгтэй уран бүтээлч гэх өөрийн дээд амжилтыг эвдлээ" гэж X хуудсандаа нийтэлсэн IFPI мэдэгдэлд дурджээ. 

Хоёр, гуравдугаар байрыг Өмнөд Солонгосын SEVENTEEN, Stray Kids гэсэн хөвгүүдийн хоёр хамтлаг эзэлжээ. Мөн Өмнөд Солонгосын К-POP урсгалын өөр хоёр төлөөлөл уг жагсаалын эхний аравт багтсан байна. Тодруулбал, MORROW X TOGETHER хамтлаг 7 дугаарт, NewJeans хамтлаг 8 дугаарт оржээ. Шилдэг борлуулалтай таван уран бүтээлчдийн тоонд мөн Канадын реппер Дрэйк (4), The Weeknd нэрээрээ алдартай дуучин Эйбел Макконен Тесфайе (5)  нар багтсан байна.