Д.Бямбацогт: Төрөөс цалин авч, үзэл санааг нь бүтээлдээ тусгаж ажиллаагүй болохоор төрийн дээд шагнал авах эрх надад байхгүй

Д.Бямбацогт: Төрөөс цалин авч, үзэл санааг нь бүтээлдээ тусгаж ажиллаагүй болохоор төрийн дээд шагнал авах эрх надад байхгүй

Нобелийн шагналт Бернард Шоугийн “Цезарь Клеопатра хоёр”, Уильям Шекспирийн “Антони Клеопатра хоёр” жүжгүүдийн зохиол “Монгол театр”-ын анхны уран бүтээл “Клеопатра” түүхэн сэдэвт сонгодог драмын жүжиг Монголд анх удаа тайзнаа амилах гэж байна. Жүжгийг ирэх долоо хоногт /2024.02.28/нээнэ. 

ВИДЕО:

Уг жүжгийн хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх ажиллах бол найруулагчаар УДЭТ-ын найруулагч, жүжигчин А.Чингүн, ерөнхий зураачаар Д.Ариундэлгэр нар ажиллаж байна. Харин алдарт зохиолын орчуулагчаар жүжгийн зохиолч, орчуулагч, профессор Н.Пүрэвдагва ажиллажээ. Тэгвэл тулааны урлагийн найруулагчаар “Парисын Дарь Эхийн сүм”, “Гамлет”, “Кихот Ноён”, “Шар тэнгисийн тарчлаан” зэрэг жүжгийн бүжиг дэглээч Т.Төгсөө, уран тансаг бүжиг, хурц тод хөдөлгөөний найруулагчаар Д.Энхбаатар нар тус тус ажилласан аж. Жүжгийн гол дүр болох Клеопатра хатанд УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Клеопатра хатны дурлалт залуу Марк Антонигийн дүрд П.Баттөр, Юлий Цезарийн дүрд ардын жүжигчин Б.Жаргалсайхан нар амилуулна.

Египетийн сүүлчийн хатан хаан Клеопатра нь Ромын хаан Юлий Цезарь, түүний ач хүү Августус нарын сэтгэлийг эзэмдсэн юм. Түүний маргаантай зан чанар, домогт гоо үзэсгэлэн нь олон зууны туршид зохиолч, яруу найрагч, уран бүтээлчид, мэдээж бас зохиолч, найруулагчдын анхаарлыг татсаар ирсэн. Кино театр оршин тогтнох бүх хугацаанд домогт хатан хаанд 50 гаруй жүжигчин тоглосон байдаг.  

-3000 ЖИЛИЙН ӨМНӨХ КЛЕОПАТРО НАМАЙГ ДУУДААД БАЙСАН ЮМ. БИ ДУРТАЙ АЖЛАА ЖАРГАЖ ХИЙЖ БАЙГАА НЬ ЯМАР Ч ОДОН МЕДАЛИАС ҮНЭ ЦЭНЭТЭЙ-

Д.Бямбацогт жүжигчин, СТА

Уг жүжигт хааны ордны асран хамгаалагчийн дүрийг бүтээж буй жүжигчин, СТА Д.Бямбацогт удахгүй уулзах үзэгчдэдээ өгөх мэдрэмжийн тухай, өөрсдийн бүтээж буй бүтээлийнхээ талаар "Хүлээлт өндөр байгаа нь маш аймшигтай мэдрэмжийг төрүүлж байгаа. Гэхдээ бид бүтээлийг бүтээл шиг хийх гэж эрмэлзэж байна. Египтийн хаан ширээнд суусан хатан, хаан Клеопатрагийн тухай маш сонирхолтой олон судалгаа бий. Харин бид бөх зүрх гаргаж энэ хатны тухай хоёр жүжгийн зохиолыг нийлүүлж, нэг жүжиг болгосон. Шекспер, Бернард шоу хоёр амьд байсан боол зөвшөөрөх юм уу мэдэхгүй. Азаар тэд байхгүй байна. Гэхдээ зохиол нь амьтай учраас бид хүндэтгэж үзэхгүйгээр театрын бүтээл гэж хийнэ ярьж болохгүй. Хүн бүрийн дотор Чингис хаан, Сүхбаатар жанжин байдаг гэдэгтэй адил үзэгчид Клеопатраг янз бүрээр төсөөлдөг байх. Бид нарын хувьд үзэгчдийн хүлээлт юу байгаа бол гэдэг бодол дээр үндэслэн жүжгээ босгох гэж чухалчилсангүй. Харин дээрх хоёр өөр жүжгийн нийлэх хэв шинж нь Клеопатра гэж тооцсон.  Нобелийн шагналт Бернард шоу гуайн “Цезарь Клеопатра хоёр”, Уильям Шекспирийн “Антони Клеопатра хоёр” жүжгүүдийн зохиолыг нэгтгэсэн. Манай А.Чингүн найруулагчийн санаа. Найруулагч бол хоёр өөр зохиолын нэг дүрээр яагаад жүжиг хийж байгаа. Эхэндээ туршлагтай хүмүүсээс асуухад боломжгүй гэдэг хариулт авч байсан. Тулаад ажилласан бас л боломжгүй байсан. Хоёр зохиолчийн зохиолд Клеопатраг хоёр өөрөө тусгасан байсан. Энэ хоёрыг нийлүүлчихээр хачин, сонин юм. Тэгээд бид судалгааны явцад жанраасаа илүү гол дүрээ голчилж барьвал бүтэн жүжиг болох юм байна гэж үзсэн. Тэр нь бид нарын жүжгийн жанр болж байгаа юм" гэсэн юм. 

Бид нар энэ жүжгээр Египтийн түүх биш “Гоо сайхан бол байгалийнх. Бурхан лугаа юм. Улс төр, дайн самууны эцэст гоо сайхан л ялна” гэдгийг харуулж байгаа юм. Үзэгчдэд энэ санаа харагдах байхаа. Миний хувьд бол “Эмэгтэй хүн гэж юу юм бэ” гэдгийг эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд ойлгочихоосой гэж хүсч байна. Энэ жүжгийг үзээд эмэгтэй хүний мөн чанарыг таниасай гэж хүсч байгаа юм" гэсэн юм. 

Түүнийг ингэж ярихыг сонсоод зохиол, сэдэв, хамт тоглож буй уран бүтээлчид гээд бүх зүйл нь  таалагдсан юм байна. Ерөөс маш их тааламжтай байгаа юм байна гэдэг ойлголтыг авсан. Тэрээр ч "Энэ жүжиг надад таалагдсан байхгүй юу даа. Цаанаа амьтай учраас намайг татаад байгаа юм. 3000 жилийн өмнөх Клеопатра чинь намайг дуудаад байна шүү дээ.  Клеопатра хатнаар дамжуулан эмэгтэй хүн гэдэг агуулгыг ойлгочихож байгаа нь хувь уран бүтээлч өөртөө хийж буй том хөрөнгө оруулалт. Нийгмийн сэтгэл зүйд ч ёс суртахууны маш том хөрөнгө оруулалтыг хийх гэж байна. Үүнийг мөнгө төгрөгөөр хэмжих юм биш. Энэ бол миний дуртай, хайртай ажил. Хайртай учраас жаргаж хийж байгаа юм. Үүний үр дүнг бүгдээрээ хүртэж байгаа нь л утга учиртай. Энэ л бахархал ямар ч одон медалиас илүү кайф юм" гэсэн юм. 

-МИНИЙ ТӨЛӨӨ САНАА ТАВЬСАН БҮХ ХҮНД БАЯРЛАЛАА. ГЭХДЭЭ ТҮҮНИЙГ МАРГААН БОЛОХ ХЭРЭГГҮЙ-

Д.Бямбацогт жүжигчин, СТА

Жүжигчин Д.Бямбацогтын энэ жүжигт бүтээж буй дүр 20 жилийн өмнөх "Салхи Дамбий”, “Ноён Солиот” шиг яригдах юм шиг, магадгүй түүний тухай тэс өөр ойлголтыг үзэгчдэд өгөх ч юм шиг. Энэ талаар тэрбээр "Би үнэхээр их хичээж байгаа. Нэр, туршлагаа бодож байна. Хүлээлт өндөр байгаа нь намайг их айдаст автуулж байгаа. Би маш их хичээж байгаа. Үзэгчдэд гоё уран бүтээл хүргэж дараа нь миний дүр тэдний сэтгэлд үлдэх л гоё шүү дээ. Энэ кайф л маш их урам" гэсэн ярианаас баталгаажсан юм. Үүнээс түүний хичээл зүтгэл ч мэдрэгдэнэ. 

Цагаан сарын баярын үеэр жүжигчин Д.Бямбацогтын тухай шуугиж, түүнд гавьяат цолыг өгөх байсан гэх саналыг хүмүүс  олноор гаргаж байлаа. Жил бүр яригддаг энэ ярианы талаар тэрбээр "Миний төлөө санаа тавьсан хүмүүст маш их баярлалаа. Гэхдээ тэрийг ярьж, маргаан болгох шаардлагагүй. Гавьяат авах, авахгүйн тухай би наян удаа ярьсан. Ер нь би төрийн шагналыг ярих эрхгүй. Манай нэг уран бүтээлч залуу “Ээж, аав минь байсан бол МУГЖ цолыг авах л байлаа” гэж ярьж байсан. Түүнтэй адил “Одоо ч би яахав дээ” гэж надад бодогддог шүү. Ээж, аав хоёр минь хоёулаа тэнгэрт байна. Хоёрдугаарт төрөөс өгвөл яах вэ.

Ах, дүү хамаатан садангууд энэ талаар яриад “Тэнэгээ. Мэдрэлээ” гэнэ шүү дээ намайг. Одоо сүүлдээ “Битгий ав. Хэрэггүй. Миний дүүгийн зөв” гэх юм. Би чөлөөт уран бүтээлч, Төрийн шагнал авах ёс суртахуун надад байхгүй. Төр надад цалин өгч үзэл санаагаа бүтээлдээ тусгаагүй. Тэгэхээр яахаараа төр надад гавьяат өгөх ёстой юм" гэсэн юм.