Өмнөговь аймгаас Улаанбаатарт сурч буй оюутнуудад зориулж 10 орчим тэрбум төгрөгөөр оюутны хотхон барьж эхэлжээ

Өмнөговь аймгаас Улаанбаатарт сурч буй оюутнуудад зориулж 10 орчим тэрбум төгрөгөөр оюутны хотхон барьж эхэлжээ

Өмнөговь аймаг Улаанбаатар хотод сурч буй оюутнууддаа зориулж 10 орчим тэрбум төгрөгөөр оюутны хотхон барьж байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн төсвөөс 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босгож буй тус хотхонд одоогоор 8 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэсэн ба дахин 3 тэрбумыг төсөвлөөд байгаа аж. Мөн 11 давхар тус барилгын 4-өөс доошхи давхарт үйлчилгээний төв, 4-10 давхарт оюутнууд байрлах гэнэ. Одоогоор барилгын ажлын явц 75 хувьтай байгаа хэдий ч энэ 11 дүгээр сардаа багтаж дулаанаа татаж чадвал өвөлдөө дотор заслаа хийж, ирэх оны хоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.