ШУУРХАЙ: "Допинг илэрсэн" гэх бөх B сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргажээ

ШУУРХАЙ: "Допинг илэрсэн" гэх бөх B сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргажээ

Энэ жилийн баяр наадмаар шөвгөрсөн 32 бөхчүүдийн нэгээс нь сэргээш буюу "допин"-гийн төрлийн бодим илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг саяхан мэдээлсэн.

Улмаар тухайн бөхийг хэн байв гэх таамаг мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд гараад байгаа. Тэгвэл тус допинг илэрсэн бөх B сорьцын шинжилгээгээ өгөхөөр болжээ. Тодруулбал, Бөхийн салбар комиссоос "Допинг илэрсэн бөх B сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Б сорьцын шинжилгээний хариу ирэхээр албан ёсоор мэдээлэх болно" гэдгээ мэдээллээ.

Сонирхуулахад, допинг илэрсэн гэх бөх хэрэв B сорьцын шинжилгээгээ өгөхгүй бол, өнөөдөр /2023.09.04/ түүний нэрийг зарлах байсан юм. Харин тэрбээр B сорьцын шинжилгээгээ өгөхөөр болсон тул 21 хоногийн дараа нэрийг нь зарлах ажээ. Зарим эх сурвалжууд допинг илэрсэн гэх бөх нь Улсын арслан М.Бадарч байж болзошгүй гэж буй юм.