3х3-ын дэлхийн цомын АШТ-нд оролцож буй Монголын баг өнөөдөр Тайланд, Польшийн багтай тоглоно

3х3-ын дэлхийн цомын АШТ-нд оролцож буй Монголын баг өнөөдөр Тайланд, Польшийн багтай тоглоно

Унгар улсын Дебрецен хотод сагсан бөмбөгийн 3х3-ын 18 хүртэл насны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 3-ны өдрүүдэд болж байна.

Тэмцээнд охид, хөвгүүдийн ангилалд тус бүр 20 баг өрсөлдөж буйгаас Монголын охидын баг хоёр хожил аваад байна. Тэд өнөөдөр Тайландын багтай 19:20 цагт, Польшийн багтай 21:10 цагт тус тус тоглоно. Монголын баг өмнөх тоглолтуудад Малайзын багийг 14:11, Тайванийн багийг 16:14-ээр буулган авсан билээ.