Сүхбаатар сумын адуучин Б.Сүхдорж “Монгол Улсын аварга адуучин” боллоо

Сүхбаатар сумын адуучин Б.Сүхдорж “Монгол Улсын аварга адуучин” боллоо

Монгол Улсын шилдгийн шилдэг уран уургач, бугуйлч, эмнэг хангал сургагч шалгаруулах “Аварга адуучин” тэмцээнд монгол адууны өвч соёлоо өвлөн уламжлагч, түгээн дэлгэрүүлэгч, эрэмгий 36 адуучин  оролцсоноос  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн адуучин Б.Сүхдорж аваргаар шалгарчээ.

Б.Сүхдорж нь 2010 оноос хойш адуу дагаж буй бөгөөд түүний нагац талд нь Улсын аварга адуучид байдаг аж. Тэрбээр хэлэхдээ,  “ Өмнө нь адуучин тэмцээнд оролцож байсан ч Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож аварга болсондоо үнэхээр баяртай байна. Адуучин хүн гэдэг өдөр бүр адууныхаа дэлэн дээр явж байдаг болохоор тэр маань байнгын бэлтгэл сургуулилт болдог. Тиймдээ ч энэхүү тэмцээнд хүссэн амжилтаа гаргаж, үзүүлэх гэснээ үзүүлж чадлаа. Үргэлж дэмжиж тусалж байлаг гэр бүл, ах дүү, найз нөхдөдөө баярлалаа. Тэмцээнд аймаг, бүс, Агтана хүрээт наадмын гээд дандаа нутгийнхаа аварга адуучидтай хамт ирж оролцлоо. Багийн нөхдөдөө баярлалаа”  гэжээ.

2023 оны Аварга адуучин шалгаруулах тэмцээн 7 дугаар сарын 24-нд Хэнтий аймгийн Баянхутаг суманд зохион байгуулагдсан юм