Архангай аймагт Дархан аварга Г.Өсөхбаяр, Төв аймагт Дархан аварга А.Сүхбат, Завхан аймагт аварга Г.Эрхэмбаяр нар зодоглож байна

Архангай аймагт Дархан аварга Г.Өсөхбаяр, Төв аймагт Дархан аварга А.Сүхбат, Завхан аймагт аварга Г.Эрхэмбаяр нар зодоглож байна

Архангай, Хэнтий, Төв, Завхан аймгийн үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна.

Түүхт ойн Үндэсний бөхийн барилдаан өнөөдөр /2023.07.27/ эхэлж байна. Дээрх дөрвөн аймгийн наадамд аварга, арслан, гарьд, заан цолтой бөхчүүдээс хэн хэн хаана барилдаж байгааг онцлон хүргэе.

Архангай аймагт Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Содномдорж, М.Бадарч, Р.Пүрэвдагва, улсын гарьд Д.Рагчаа нар зодоглож байгаа бол,

Завхан аймагт Улсын аварга Г.Эрхэмбаяр, Улсын гарьд М.Баяржавхлан, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, Улсын заан М.Лхагвагэрэл нар зодоглож,

Төв аймагт Дархан аварга А.Сүхбат, Улсын арслан Б.Орхонбаяр, Улсын заан Б.Батмөнх нар барилдаж байна. 

Харин Хэнтий аймагт Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, Улсын гарьд Ө.Бат-Орших, Ц.Бямба-Отгон, Улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Д.Анар, Б.Бат-Өлзий, Б.Серик, Б.Соронзонболд нараар магнайлуулсан хүчит бөхчүүд барилдаж байна.