Д.Мөнхтулга: Гэр бүлээрээ аялангаа завь жолоодож, усан зөв сэлж хүн аврах ажиллагааг олон улсын стандартын дагуу зааж байна /ВИДЕО/

Д.Мөнхтулга: Гэр бүлээрээ аялангаа завь жолоодож, усан зөв сэлж хүн аврах ажиллагааг олон улсын стандартын дагуу зааж байна /ВИДЕО/

Урин дулааны улирал эхэлж иргэд гэр бүл, найз нөхдөөрөө аялал зугаалгад гардаг. Энэ их хөл хөдөлгөөн баяр хөөрийн үеэр иргэд анхаарал болгоомгүй, мэдлэггүйгээс үүдэж усанд эрсдэх тохиолдол огцом нэмэгдэж, хайртай дотнын хүмүүсээ алдах харуусалтай аялал цөөнгүй. Учир нь Монгол Улс далайд гарцгүй. Гол мөрөн цөөн байдгаас үүдэж хүүхдүүд багаасаа усанд сэлж сураагүй байх, томчууд зэрлэг байгальд устай хэрхэн харьцах, эрсдэлтэй нөхцөлд хэрхэн хүн аварч өөрсдөө амь гарах зэрэг мэдлэг чадваргүй байдаг билээ.

Тэгвэл бид энэ удаа олон улсын стандартын дагуу мэргэжлийн хөтөч багш нараар аялангаа аюулгүй байдлын үйл ажиллагаа, техник суралцах боломжтой нэгэн сонирхолтой хөтөлбөрийг онцоллоо. Ингэснээр иргэд аялал зугаалгад явахдаа амарч хэвтэх бус эрсдэлт нөхцөлд амьд гарах чадварыг суралцаж, зэрлэг байгальд гэр бүл найз нөхдөөрөө сургамжит нандин дурсамжийг бүтээх юм.

ВИДЕО: 

“Kamper” гэх уг хөтөлбөр нь Каяак завийг хэрхэн зөв жолоодож үертээ голд явах, усны урсгал сөрж өгсөх зэргийг таваас дээш насны хүүхэд болон гэр бүлийн гишүүдэд заахын зэрэгцээ зэрлэг байгальд аялах аж. Ингэхдээ олон улсад бэлтгэгдсэн мэргэжлийн багш, хөтчөөр усанд эрсдэх тохиолдолд хэрхэн амиа аврах болоод ямар техникээр хүн аврах зэргийг эл хөтөлбөртөө багтаажээ. Бид үргэлжлүүлэн энэ талаарх мэдээллийн хөтөлбөр санаачлагч мэргэжлийн хөтөч Д.Мөнхтулгаас тодруулж, ярилцлаа.

-Хөтөлбөрийн талаар танилцуулаач. Ямар ямар үйл ажиллагаа явуулж байна?

-Бид “Kamper” нэртэй өсвөр насны хүүхэд болон гэр бүлийнхэнд зориулсан адал явдалт төсөл эхлүүлж байгаа. Ингэхдээ энэхүү үйл ажиллагаагаа каяак завин дээр тулгуурлаж, олон улсын уснаас мэнд үлдэх, эрсдэлээс болгоомжлох, зөв арга техникээр зав жолоодож, усанд сэлэх гэхчлэн энэ чиглэлийн үй ажиллагаануудыг явуулж байна.

-Хөтөлбөрт хэдэн насны хүмүүс оролцож болох вэ?

-Таван наснаас дээш гэр бүлээрээ ирээд оролцож болно. Яг одоо манай дээр гэр бүлийн хөтөлбөр хэрэгжиж байна. Цаашид аав хүү, өсвөр насныхан гэхчлэн олон янзаар явагдана.

-Суралцангаа аялна гэж байгаа шүү дээ. Энэхүү аяллын гол онцлогийг та юу гэж харж байна.

-Тиймээ. Нийт 1:30 цагийн хугацаанд гол дагуу тодорхой цэгүүдээр дайрч дээр дурдсан техникүүдийг суралцаж явна. Онцлог нь энэхүү аялал маань зүгээр нэг завин дээр гол дагаж хөвөх бус гэр бүлийн гишүүн бүр усанд мэнд гарахыг суралцаж, адал явдалт дурсамж бүтээх байх. Цаашид ч Монголчуудын амьдралд маш хэрэгтэй зүй шүү дээ уснаас аврах ажиллагаа гэдэг чинь.

-Адал явдалт аялалд оролцож буй гэр бүлийн аюулгүй байдлыг яаж хангаж байгаа вэ?

-Яг энэ тал дээр бид олон улсын стандартыг барьж ажиллаж байгаа. Тухайлбал, бүх заавар зөвлөмжийг өгч усан дээр гаргана. Гаргахдаа хантааз болон бусад зайлшгүй шаардлагатай байдаг хэрэглэгдэхүүнүүдийг өмсгөж сайтар шалгана. Дараа нь хөтөч буюу мэргэжлийн багш нарын хамт завинд суулгана гэсэн дарааллаар ажиллаж байна.

-Хөтөч багш нарын хувьд?

-Манай залуус бүгд Тайванийн олон улсын гадаад орчны нийгэмлэг гэдэг байгууллагаас багш нарыг авч ирж уснаас аврах ажиллагааг суралцсан. Энэ үеэр манай хөтөч багш нараас гадна Онцгой байдлыг хоёр аврагчийн мөн хөтөлбөрт хамруулсан байгаа. Улмаар олон улсад уснаас хүн аврахад ямар арга техник хэрэглэдэг юм. Ямар арга барилаар сэлж, хөвж, залуурдах ёстой зэргийг суралцаж, олон улсын туршлагатай багш нартай зөвлөлдөж хөтөлбөрөө гаргасан.

-Каяак завины тухайд

-Каяак завь бол аялал жуулчлалын бас нэг тод өнгө болж сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Энэ нь Монголд ч бас хөгжих бүрэн боломжтой. Тиймээс каяак завийг олон улсын стандартын дагуу Монголоо нутагшуулахаар үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна.

-Яг энэ завины давуу тал нь юу вэ?

-Яг зөв арга техникээрээ жолоодож сурах юм бол ширүүн урсгалтай голыг сөрж явж болно. Мөн усны урсгалын өөд болон ширүүн урсгалтай үед голын нэг эргээс нөгөө эрэг рүү чөлөөтэй сэлүүрдэж гарч болдог.

-Бассейнд ч юм уу, нуур, бага урсгалтай голд сэлж сурсан хүмүүс олон байдаг. Тиймдээ ч сэлж чаддаг хэмээн итгэж ус руу орох, нэгнийгээ аврах гэж техникгүй шууд гүйж орох зэргээс үүдэж усанд эрсдэх тохиолдол нэмэгддэг. Иймд Монголдоо анх удаа олон улсын уснаас мэнд гарах арга барилыг нутагшуулахаар зорь буй хүний хувьд бусдад уриалж үг хэлээч?

-Мэргэжлийн олон улсын гэрчилгээгээ авсан залуу багш нарын тусламжтайгаар гэр бүл найз нөхдөөрөө аялангаа туршлага хуримтлуулахыг санал болгож байна даа.

 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө