Ж.Мөнхбатын агсны дурсгалд зориулж, түүний гэрэлт хөшөөг Эрдэнэсант суманд сүндэрлүүлжээ

Ж.Мөнхбатын агсны дурсгалд зориулж, түүний гэрэлт хөшөөг Эрдэнэсант суманд сүндэрлүүлжээ

Төв аймгийн Эрдэнэсант сум 100 жилийн ойгоо энэ өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Эрдэнэсант суманд төрсөн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, Даяар дуурсагдах, далай даян дархан аварга Ж.Мөнхбатын дурсгалд зориулан түүний гэрэлт хөшөөг Эрдэнэсант сумын сургуулийн өмнө сүндэрлүүлсэн байна. 

Ж.Мөнхбатын агсны дурсгалд зориулсан тус хөшөөг түүний хань ижил, үр хүүхдүүд, ах дүүс, олон мянган шавь, сум орон нутгийн удирдлагуудын санаачлагаар бүтээжээ. Энэ талаар Төв аймгаас УИХ-д сонгогдсон парламентын гишүүн Ц.Туваан өөрийн facebook хуудастаа мэдээлсэн байна. 




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө