БНСУ-ын Муан олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар чиглэлд маргаашаас шинэ нислэг үйлдэж эхэлнэ

БНСУ-ын Муан олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар чиглэлд маргаашаас шинэ нислэг үйлдэж эхэлнэ

БНСУ-ын Муан олон улсын нисэх онгоцны буудлаас Монгол Улс руу чиглэсэн олон улсын шинэ нислэг үйлдэж эхлэх талаар тус улсын KBS телевиз мэдээлжээ.

Тодруулбал, Маргааш буюу энэ сарын 8-ны лхагва гарагт "Жин Эйр" компани Муан-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхлэх аж. Тус чиглэлд долоо хоногт хоёр удаа буюу лхагва, бямба гариг бүр нислэг үйлдэх ба есдүгээр сар хүртэл нисэх аж. Түүнчлэн Муан олон улсын нисэх онгоцны буудлаас орон нутгийн цагаар 21:30 цагт онгоц хөдөлж, 00:30 цагт Улаанбаатарт буух ба 01.30 цагт Улаанбаатараас хөдөлж, 5.50 цагт Солонгост буух аж.