Гадаа тоглохоор гараад алга болсон долоон настай хүүг эсэнд мэнд олж, ээжид нь хүлээлгэн өгчээ

Гадаа тоглохоор гараад алга болсон долоон настай хүүг эсэнд мэнд олж, ээжид нь хүлээлгэн өгчээ

Дархан-Уул аймаг, Шарын гол сум 05.06-ны өдрийн 08:30 цагийн орчим 7 настай, эрэгтэй хүүхэд гадаа тоглоно гэж айлаас гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 18:23 цагт хүлээн авсан.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид А /7 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 05.06-ны өдрийн 19:35 цагаас эхлэн  “Булагт”, “Хавчуу” гэдэг газруудад зохион байгуулж, Дархан-Уул аймгаас зүүн урд зүгт 68 км, Шарын гол сумаас зүүн урд зүгт 8 км-т Санжинт багийн “Ар хавчуу” гэдэг газраас мөн өдрийн 20:26 цагт эсэн мэнд олж ээж О-д хүлээлгэн өгсөн байна.