Улаан-Үдийн нисэх буудал ашиглалтад орж Монгол, Хятад зэрэг азийн орнуудын аялагчдыг Байгаль нууртаа татна гэж Оросын хэвлэл мэдээлжээ

Улаан-Үдийн нисэх буудал ашиглалтад орж Монгол, Хятад зэрэг азийн орнуудын аялагчдыг Байгаль нууртаа татна гэж Оросын хэвлэл мэдээлжээ

Энэ оны есдүгээр сард Улаан-Үд хотод “Байгаль Олон улсын нисэх онгоцны цогцолбор”-ыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа талаар Оросын хэвлэлд мэдээлжээ.

Тодруулбал, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Цыденовын хэлснээр, Олон улсын нисэх онгоцны буудлын шинэ терминалийн ашиглалтад орох хуваарь төлөвлөсөн хугацаанаас нэг сарын өмнө байгаа бөгөөд барилгын ажил энэ оны гуравдугаар сард эхэлсэн гэжээ. Шинэ терминал нь нийт 6.600 мкв талбай бүхий хоёр давхар барилга бөгөөд Буддын шашны сүмтэй төстэй архитектурын дизайныг шингээж өгчээ. Энэхүү төслийг гүйцээхэд 3.1 тэрбум рублийн өртөг шингэсэн гэнэ.

Энэхүү шинэ терминал нь цагт 600 хүнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд жилд 700 мянга орчим жуулчин Байгаль нуурт зочлох боломжтой болж байгаа гэнэ.

Одоогоор Улаан-Үдээс Монгол Улс  руу чиглэсэн олон улсын нислэг хийж байгаа бөгөөд шинэ онгоцны буудал ашиглалтад орсноор Монголоос гадна Хятад улс, цаашлаад Зүүн Өмнөд Азийн орнууд руу нислэг үйлдэж байгаль нууртаа азийн аялагчдыг татах гэнэ.