Хүүхдийн баярын өдөр нийтийн тээврийн зарим чиглэлд нэмэлт автобусаар үйлчилнэ

Хүүхдийн баярын өдөр нийтийн тээврийн зарим чиглэлд нэмэлт автобусаар үйлчилнэ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд хуваарийн дагуу 738 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүүлэхээс гадна Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах арга хэмжээ дуусах цаг буюу 21:30 цагаас дөрвөн зогсоолоос долоон чиглэлд долоон автобус үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байна.
 
Үүнд:

  • Цэцэг төв-Хайлааст
  • Цэцэг төв-Дүүхээ дэлгүүр
  • МУБИС /хойд/-Ханын материал
  • Ард кино театр-Орбит
  • Ард кино театр-Нисэх
  • Сүхбаатарын талбай-Улаанхуаран
  • Сүхбаатарын талбай-Шархад