ТАНИЛЦ: Баярын үйл ажиллагаатай холбоотойгоор өнөөдөр дараах замуудын хөдөлгөөнийг хязгаарлана

ТАНИЛЦ: Баярын үйл ажиллагаатай холбоотойгоор өнөөдөр дараах замуудын хөдөлгөөнийг хязгаарлана

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнөөдөр 08:00-20:00 цагийн хооронд дараах замуудын хөдөлгөөнийг хязгаарлана.

  1. Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн тал
  2. МУИС-ийн уулзвараас Гадаад Харилцааны Яамны уулзвар хүртэлх
  3. Амарын гудамж
  4. Чингис хааны музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх
  5. Жуулчны гудамж
  6. Хүүхдийн ордны уулзвараас Шангри-Лагийн уулзвар
  7. Гэндэнгийн гудамжны замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, хөдөлгөөн зохицуулалтад замын цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллах юм.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид заавал хөтөлж замын хөдөлгөөнд оролцох заалттай. Хүүхдээ хөтлөхгүй, хайхрамжгүй хандсанаас машины урдуур гүйх, буух, суухдаа бэртэж гэмтэх тохиолдлууд бүртгэгдэж байгаа. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр эздийг нь хамгаалах зөвлөмжийг хүргэе.

  • 10 хүртэлх насны хүүхдийг заавал гараас нь хөтөлж замын хөдөлгөөнд оролцох
  • Тээврийн хэрэгсэл дотор зориулалтын суудалд суулгах, хамгаалах бүс хэрэглэх
  • Маргааш замын хөдөлгөөнд оролцогч бүх төрлийн тээврийн хэрэгсэл ойрын гэрлээ асааж, хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэн хөдөлгөөнд оролцох
  • Тээврийн хэрэгслийн цонхоор хүүхдийн толгойг гаргахгүй байх
  • Тээврийн хэрэгслийн люкээр хүүхдийн цээжин биеийг гаргахгүй байх
  • Жолооны ард бага насны хүүхдийг өвөр дээрээ суулгаж явахгүй байх
  • Тээврийн хэрэгсэл дотор хүүхдийг ганцааранг нь орхихгүй байх
  • Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг уриалж байна" гэв.