Улаанбааатарт 12 градус дулаан байна

Улаанбааатарт 12 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн  хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор +2...+7 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээлээ.