"Улаанбаатар 2024" марафонд Кени, Их Британи, Герман, БНСУ, ОХУ тэргүүтэй хорь гаруй орны тамирчид бүртгүүлжээ

"Улаанбаатар 2024" марафонд Кени, Их Британи, Герман, БНСУ, ОХУ тэргүүтэй хорь гаруй орны тамирчид бүртгүүлжээ

"Улаанбаатар марафон-2024" олон улсын гүйлтийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт болно. 2014 оноос хойш арав дахь жилдээ зохион байгуулж буй уг марафонд Кени, Их Британи, Герман, Өмнөд Солонгос, ОХУ тэргүүтэй хорь гаруй орны тамирчид оролцохоор бүртгүүлжээ.

Марафоны бүртгэл гуравдугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд цахимаар бүртгүүлсэн тамирчдын талаас дээш хувь нь 10 км-ээс дээш зайд гүйхээр сонгосон байна. Мөн энэ жил 42 км-ын зайд 18 насанд хүрсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гүйх боломжтой болсноороо онцлог юм. Марафоны өдөр автомашингүй өдөр тул өмнөх жилүүдийнхтэй ижил Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх, Залуучуудын өргөн чөлөө, Сансрын тойрог, Бага тойруугаас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх, Сөүлийн гудамж, Гэндэнгийн гудамжны замыг хаана. Мөн энэ жил хоолны асруудыг автобусны буудал бүр дээр ажиллуулахаар болов. Иймд тухайн өдөр хоолны асар ажиллуулах аж ахуй нэгжийн бүртгэлийг өнөөдрөөс хийж эхэллээ.