Нарны авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ

Нарны авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх  авто замыг тавдугаар сарын 6-ны өдрийн 22.00 цагаас тавдугаар сарын 9-ний өдрийн 06.00 цагийн хооронд хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальт бетон хучна. Мөн хэвтээ тэмдэг тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулж, явган хүний замын гарц хийнэ. Иймээс иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг уриаллаа.