Н.Учрал: Сард сая төгрөг өгөөд өмсч зүүхийг нь хүртэл заагаад байвал төрд ажиллах хүн олдохгүй /ВИДЕО/

Н.Учрал: Сард сая төгрөг өгөөд өмсч зүүхийг нь хүртэл заагаад байвал төрд ажиллах хүн олдохгүй /ВИДЕО/

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн /2023.04.13/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж байна. 

Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Төрийн алба хаагчид ёс зүйтэй байх нийтлэг хариуцлагыг оновчтой болгох саналыг дэмжиж байгаа. Гэхдээ ийм ерөнхий шаардлагууд хэлбэрдэлт үүсгэдэг. Өнөөдөр төрд сайн мэргэжилтэн олж ажиллуулах хүндрэлтэй болсон. Одоо төрд ажиллах сонирхол багассан. Одоо дээрээс нь нэмээд нийтлэг шаардлагууд тавиад байх юм бол төрд ажиллах хүн олдохгүй. Бид сая хүрэхгүй цалин өгөөд өглөөнөөс орой хүртэл төрийн төлөө зүтгэж байгаа хэдэн залуучууд, мэргэжилтнүүдээ яаж улс орныхоо төлөө зүтгэ гэж авч үлдэх юм гэдэг маш чухал болоод байна. Жишээ нь  15 дүгээр зүйл дээр яаралтай тохиолдолд шинжээчийн дүгнэлт гаргуулна. Шинжээч томилно гэж байгаа юм. Төрийн алба хаагч ёс зүйн зөрчил үйлдсэн эсэхийг нь тогтоож дүгнэлт гаргуулна гэж байгаа юм. Ингээд ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудал дээр дөрвөн хариуцлага байгаа юм.

  • Олон нийтийн өмнө уучлал гуй,
  • Өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануул,

Байгууллага алба хаагчдын өмнө нээлттэй сануул гэх мэт ийм шаардлагууд тавихаар нийтлэг зөрчил гаргасан хүн болгонд ингэж сануулах юм уу. Төрөл төрлийн хүн байна шүү дээ. Гэтэл чи хувцсаа муухай өмссөн байна. Эрх бүхий албан тушаалтны заасан хувцсыг өмс гэх юм уу. Ингээд чи олон нийтийн өмнө чи уучлал гуй гэж хариуцлага тооцоод сууж байх юм уу. Төрийн албаны зөвлөл сүүлдээ хийх ажилгүй болох нь байна. Өдөр тутам хэдэн мянган гомдол ирээд дэд хороо нь хуралдаад л чи уучлал гуй гээд байж байдаг болох юм уу. Нэг хүн нөгөө хүндээ дургүй байгаа тохиолдолд гомдол өгнө. Та нар тэр гомдлын шийднэ. Ёс зүй бол чухал гэхдээ ёс зүйн хариуцлагын асуудлыг боловсролын салбарт суралцаж байхад нь зүрх сэтгэлд нь шингээж өгдөг” гэв.

ВИДЕО: 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө