Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид хүчирхийлүүлсэн байдалтай хүнд гэмтэл авч, ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан билээ.
Хүүгийн биед халдсан ээжийнх нь хамтран амьдрагч Э-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм. Тэгвэл хүүгийн ээжийг яллагдагчаар татах саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт хүргүүлсэн байна. Ташрамд өгүүлэхэд, Хүүгийн биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд БНТУ-д эмчилгээ хийлгэхээр хандив цуглуулж эхлээд байгаа юм.