Японд жил бүр зохиогддог "нярай хүүхдүүдийн уйлах уралдаан"-д 700 гаруй нярай оролцжээ

Японд жил бүр зохиогддог "нярай хүүхдүүдийн уйлах уралдаан"-д 700 гаруй нярай оролцжээ

Японы баруун хэсгийн Хирошима мужид жил бүр "Уйлах сумо" гэх тэмцээн зохион байгуулагддаг байна. Хирошимагийн Гококу сүм тавдугаар сарын 5-ны Хүүхдийн баяраар хүүхдүүдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө залбирах арга хэмжээний хүрээнд уг тэмцээнийг  зохион байгуулдаг аж.

Энэхүү тэмцээнд зургаагаас 18 сартай нялх хүүхдүүд уламжлалт хаппи цув, толгойн туузаар гоёж оролцдог ба хоёр нялх хүүхдийг  сумогийн дэвжээнд нүүр тулан  суулгаж, хамгийн түрүүнд уйлсан хүүхэд ялагч болдог байна. Энэ жилийн тэмцээнд 700 орчим нярай хүүхэд оролцжээ. Нэгэн ээж 16 сартай хүүгээ тийм ч амархан уйлдаггүй гэж бодсон ч хамгийн их уйлжээ. Тэрбээр хүүхдүүд том, эрүүл саруул болж өснө гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: NHK