Нийтийн тээврийн гурван чиглэлд өөрчлөлт орууллаа

Нийтийн тээврийн гурван чиглэлд өөрчлөлт орууллаа

Нийслэлийн авто зам өргөтгөл шинэчлэлтийн ажил хийж байгаатай холбоотойгоор Баянзүрх дүүргийн 25-р хороо соёолжийн нүхэн гарцаас Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 6-ны өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 09-ний өдрийн 06:00 цаг хүртэл хаана.

Үүнтэй холбоотойгоор дараах гурван чиглэлийн автобусны маршрутыг түр хугацаагаар өөрчилжээ.

  • М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник”,
  • Ч:17А “Баруун 4 зам-/Их тойрог/”,
  • Ч:17Б “Баруун 4 зам-нарны зам-Зүүн 4 зам-их тойруу /Их тойрог/”

чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулан нийслэлийн хүрээ өргөн чөлөө, их монгол гудамж, олимпын гүүрээр нарны зам руу тойрч явах зохицуулалт хийсэн байна. Иймд зорчигчдыг дараах маршрутын дагуу нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлүүлэхийг мэдэгдлээ.

chuglel-1.jpg

chiglel-3-773x500.jpg

chiglel-2-768x500.jpg




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө