Н.Наранбаатар: Гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхгүйгээр шалгуулмаар байна

Н.Наранбаатар: Гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхгүйгээр шалгуулмаар байна

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг "нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татаад байгаа.

Үүнтэй холбоотойгоор Улсын ерөнхий прокуророос эдгээр гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах шаардлагатай гэсэн албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байдаг. Тэгвэл УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, "УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх" эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Наранбаатар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзүүлэхгүйгээр шалгуулмаар байна. Манай тойрог гишүүнгүй болох гээд байна. Өмнөговь аймгаас хоёр гишүүн сонгогдсон. Хоёулангийнх нь бүрэн эрхээсээ түдгэлзчихээр тэр тойрогт ажиллах төлөөлөгч байхгүй болно. Тиймээс эрхээсээ түдгэлзэхгүйгээр шалгуулмаар байна" гэлээ.