МАН-ын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь УЗ-ийн гишүүдээсээ 17 сая төгрөгийг татвар нэрээр хураажээ

МАН-ын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь УЗ-ийн гишүүдээсээ 17 сая төгрөгийг татвар нэрээр хураажээ

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдөр /2023.01.30/ Тусгаар тогтнолын ордонд болж, 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумын 450 төлөөлөл оролцож буй бөгөөд дүрмээ шинэчилж, даргаараа УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг сонгосноос гадна нэрээ Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо болгон сольж, МАХН-ын гишүүдийг элсүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм.

Тэгвэл Х.Булгантуяа нь Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоонд 70 гаруй гишүүнийг Удирдах зөвлөлд оруулж, гишүүний татвар гэж 17 сая төгрөгийг авчээ. 

Энэ талаар зарим гишүүд нь шүүмжилж, татвар нэрээр мөнгө хурааж байна гэжээ.