Ховд аймгийн онцгой байдлын газраас 75 км цасанд боогдсон замыг нээжээ

Ховд аймгийн онцгой байдлын газраас 75 км цасанд боогдсон замыг нээжээ

Ховд аймгийн онцгой байдлын газраас 75 км цасанд боогдсон замыг нээж 48 өрхийн 172 хүн 30000 орчим малыг хаваржаанд буулгасан байна.

Тодруулбал, Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн “Халиуны хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 320 км-т, сумын төвөөс баруун зүгт 60 км-т/ Тус сумын 87 өрх, 70 гаруй мянган мал цасанд боогдож, нүүх боломжгүй болсон тухай дуудлагыг хоёрдугаар сарын 28-ны /2023.02.28/ өдрийн 15:00 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид цасанд боогдсон зам гарцыг нээж, малчдыг нүүлгэхээр хоёрдугаар сарын 28-ны /2023.02.28/ өдрийн 16:35 цагт ангиас гарч 320 км замыг туулан 21:00 цагт очсон. Харин гуравдугаар сарын 02-ны /2023.03.02/ өдрийн байдлаар тус сумын Баян-Овоо багийн Богосын даваа, Хужирт гэдэг газруудад нийт 75 км цасанд боогдсон замыг нээж, 48 өрхийн 172 хүн, 30000 орчим малыг хаваржаанд буулгажээ.