ВИДЕО: Шивээхүрэн авто замын боомтын зорчигч ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжлээ

ВИДЕО: Шивээхүрэн авто замын боомтын зорчигч ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжлээ

Ковид-19 цар тахлын улмаас тусгай горимд шилжин ажиллаж байсан Шивээхүрэн боомтоор  зорчигч ажиллагаа өчигдрөөс /2023.03.02/ хэвийн горимд шилжин ажиллаж эхэллээ.

Тус хилийн боомтыг хэвийн горимд шилжиж буй нээлтийн үйл ажиллагааг Хилийн  цэргийн  0166-р анги, Шивээхүрэн боомт дахь гаалийн газар, боомтын захиргааны байгууллагын төлөөлөл хамтран зохион байгуулжээ. Энэ үеэр зорчигч иргэдэд хилийн боомтод мөрдөх журам дэглэмийг танилцуулж, урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулж хил хамгаалах байгууллага ангийн үйл ажиллагааг сурталчилсан байна.

ВИДЕО: