Эрээн-Улаанбаатар хоорондын ачааны үнэ 50 хувь буурчээ

Эрээн-Улаанбаатар хоорондын ачааны үнэ 50 хувь буурчээ

Коронавирусын халдварын үед Эрээн-Улаанбаатарын хооронд 1м/куб ачааны тээврийн хөлс 3000 юань хүрч байсан. Тодруулбал, нэг чингэлэг тээврийн хөлс 192000 юань буюу 86 сая 400.000 төгрөгийн ханштай байв. 

Тэгвэл Эрээн-Замын Үүдийн хил нээгдсэнээс хойш ачааны үнэ буурч нэг чингэлэг тээврийн хөлс өнөөдрийн байдлаар 3 сая 900.000 төгрөг болж буурсан байна. Энэ талаар зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт доорх мэдээллийг хүргэжээ.