Монгол залуу АНУ-ын NCAA-д 91 дараалан ялалт авлаа

Монгол залуу АНУ-ын NCAA-д 91 дараалан ялалт авлаа

АНУ-ын “Доан” их сургуульд сурдаг, чөлөөт бөхөөр барилддаг монгол залуу Болдмаагийн Бат-Эрдэнэ өчигдөр /2023.01.19/ тус улсын их, дээд сургууль, коллежийн аварга шалгаруулах тэмцээн NCAA-гийн түүхэнд 91 дараалан ялжээ.

Тэрбээр үүнээс долоо хоногийн өмнө 90 дэх ялалтаа авч олимпийн хошой, дэлхийн 4 удаагийн аварга АНУ-ын чөлөөт бөхийн домог Жон Смитийн амжилттай зэрэгцээд байсан. Б.Бат-Эрдэнийн 91 дараалсан ялалт нь “NAIA” буюу гуравдугаар дивизионы түүхэнд гуравт орох үзүүлэлт. Түүний өмнө Даниэль Игали 116, Лукас Ловворн 99 ялалттай бичигддэг. Түүний хувьд “NAIA” дивизионд сүүлийн гурван жил дараалан үндэсний аваргаар тодроод байгаа юм.