Т.Хангалын “Накхон Ратчасима” баг найм дараалан хожиж, тойргийн аваргаар тодорчээ

Т.Хангалын “Накхон Ратчасима” баг найм дараалан хожиж, тойргийн аваргаар тодорчээ

Монголын волейболын шигшээ баг болон “Ноён Натур Мед” багийн довтлогч Тамираагийн Хангалын хүчин зүтгэж буй “Накхон Ратчасима” баг одоогоор Тайландын лигт долоон хожил, нэг ч хожигдолгүй нэгдүгээр тойргийн аваргаар тодорчээ. 

Хамгийн муу амжилттай хоёр баг нь хасагдаж хоёрдугаар шатанд зургаан баг дахин тойргийн журмаар өрсөлдөж байна. 2008, 2013, 2014, 2015, 2018, 2020, 2021 оны Тайландын лигийн аварга “Накхон Ратчасима” баг хоёрдугаар тойрогт эхний ялалтаа авснаар 8 дараалж хожиж итгэл төгс тэргүүлж байна.