Балбад осолдож амиа алдсан ATR-72 онгоцны нисгэгч эмэгтэйн нөхөр 2006 онд мөн онгоцны ослоор амиа алдсан байжээ

Балбад осолдож амиа алдсан ATR-72 онгоцны нисгэгч эмэгтэйн нөхөр 2006 онд мөн онгоцны ослоор амиа алдсан байжээ

Өнгөрөгч Ням гараг /2023.01.15/-т Yeti Airlines компанийн ATR-72 зорчигч тээврийн онгоц Балбад осолдож, 72 хүн бүгд амиа алдсан хэрэг гарсан. Тэгвэл тус осолдсон онгоцны нисгэгч Анжу Хативадагийн нөхөр Дипак Похрел нь 2006 онд Жумла хотод Yeti Airlines компанийн онгоцны ослоор мөн нас барсан байжээ. 

Харин А.Хативада "нөхрөө нас барсны дараа даатгалаас авсан мөнгөөр ​​нисгэгчээр бэлтгэгдсэн” бөгөөд 2010 оноос хойш Yeti Airlines компанид ажиллаж байсан бөгөөд тэрээр нийт 6.4 мянган цагийн туршлагатай болоод байжээ. А.Хативадагийн цогцсыг хараахан олоогүй байгаа талаар Ройтерс агентлагт эх сурвалжууд мэдээлжээ. 

Эх сурвалж: Ройтерс