“Бузрыг чинь арилгана” гэх нэрийдлээр хүчирхийлсэн байж болзошгүй хэргийг шалгаж эхэлжээ

“Бузрыг чинь арилгана” гэх нэрийдлээр хүчирхийлсэн байж болзошгүй хэргийг шалгаж эхэлжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Нэгэн хийдийн Тэргүүн лам сүсэгтнээ удаа дараа сэтгэцэд нөлөөлөх бодис уугиулж 32 настай эмэгтэйг хүчирхийлсэн. Тухайн ламыг "Бузрыг чинь арилгана" хэмээн хүчиндэж байх үед эрүүл саруул сэтгэхүйтэй байгаагүйгээ гайхаж, гэртээ камер суурилуулж баримтжуулжээ” гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Тэгвэл эрүүгийн цагдаагийн албанаас тус хэргийг шалгаж эхэлжээ. Тухайлбал, гэмт хэргийг баримтжуулсныг мэдсэн лам хохирогчид 50 сая төгрөг санал болгосон гэх мэдээлэл байгаа юм.