СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Цэцээ гүн“ рүү алхаад буцахдаа төөрч, нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Цэцээ гүн“ рүү алхаад буцахдаа төөрч, нас баржээ

“Богдхан-Уул”-ын оргил “Цэцээ гүн”-ийн чиглэлд алхалт хийгээд буцах замдаа төөрч нас барсан харамсалтай осол гарчээ. 

Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Манзуширын хийд” гэдэг газар /Аймгийн төвөөс хойд зүгт 8 км-т/ 01.01-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Г, О нар “Богд хан-Уул”-ын оргил “Цэцээ гүн”-ийн чиглэлд алхалт хийгээд буцах замдаа төөрч, иргэн О-ын бие нь өвдөж явж чадахгүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:50 цагт хүлээн авсан байна.

Тухайн 2 иргэний байршлыг “What3words” аппликэйшинээр тодорхойлсноор тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тухайн 2 иргэн байгаагүй тул эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /37 настай, эрэгтэй/ өөрөө уулнаас эсэн мэнд бууж, “Цэцээ гүн” амралтын газар ирсэн тухай нэгдүгээр сарын 02-ны өдрийн 00:01 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгсэн бөгөөд иргэн Э.Одбаяр /37 настай, эрэгтэй/-ын цогцсыг 00:44 цагт “Өгөөмөрийн-Ам” гэдэг газраас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.