ШУУРХАЙ: ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийн хауснуудад хулгай орж, эд хогшлыг нь тоносон этгээдийг олоогүй байна

ШУУРХАЙ: ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийн хауснуудад хулгай орж, эд хогшлыг нь тоносон этгээдийг олоогүй байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн хауснуудад хулгай орж, эд хогшлыг нь тоносон хэрэг өнгөрөгч амралтын өдрүүдэд гарчээ. 

Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах хауснуудад хулгай орж, эд хогшлыг нь тоносон хэрэг гарсан байна. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас дээрх хауснуудад үзлэг хийж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн ч одоогоор олоогүй байгаа гэх мэдээлэл байгаа юм. 

Харин цахим сүлжээнд Ц.Нямдоржийн гэрт "нэгжлэг" хийсэн гэх мэдээлэл гараад байсан нь худал бөгөөд харин дээрх хулгайн хэрэгт холбоотойгоор хуулийн байгууллагаас "үзлэг" хийсэн байжээ. Уг хэргийг өдгөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.  Сонирхуулахад, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж эдгээр хауснуудаа "амбаар" гэж нэрлэсэн удаа бий. Харин өдгөө тус хауснуудаа өөрийн хоёр хөвгүүдийнхээ нэр дээр бүртгүүлсэн хэмээн тэрээр хэвлэлд нэг бус удаа ярьсан байдаг. 

Ц.Нямдоржийн гэх Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байх хауснууд