"Чингис хаан банкийг Хятад, Сингапурын иргэд худалдаж авах гэсэн санал"-ыг ҮАБЗ дээр ярих уу

"Чингис хаан банкийг Хятад, Сингапурын иргэд худалдаж авах гэсэн санал"-ыг ҮАБЗ дээр ярих уу

Одоогоос 20 жилийн өмнө буюу 2001 онд Монгол Улсад гадаадын анхны 100 хувийн хөрөнгө оруулалттай банк болж Чингис хаан банк үүсгэн байгуулагдсан байдаг. Харин сүүлийн жилүүдэд тус банкны үйл ажиллагаа доголдож, дампуурахад ойрхон болсон гэх мэдээлэл бий.

Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагчид худалдан авахаар яригдаж байж магадгүй байна. Учир нь эрэн сурвалжлах нийтлэлээр сэтгүүл зүйн салбарт тэргүүлдэг, нийтлэлч У.Оргилмаа өөрийн твиттер хуудастаа, “Чингис хаан банкийг худалдаж авах Хятад, Сингапурынхны тавьсан саналын асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-д ханджээ” гэсэн мэдээллийг оруулсан байна. ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүлдэг бол гишүүдээр нь УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар багтдаг. 

Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, “Хөрөнгө оруулалт валют шаардлагатай энэ үед Гадаадын банкийг оруулж ирэх хуулийг батлахаас өөр аргагүй” хэмээн мэдэгдсэн билээ. Түүний ярилцлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү.