"Говь-Алтай АЗЗА" ТӨХК-д 380 мянган төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтанд ял оноожээ

"Говь-Алтай АЗЗА" ТӨХК-д 380 мянган төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтанд ял оноожээ

Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, "Говь-Алтай АЗЗА" ТӨХК-д 380 мянган төгрөгийн хохирол учруулсан “Говь-Алтай АЗЗА” ТӨХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Б.Э-д шүүхээс торгох ял оноожээ. 

Тодруулбал, Б.Э нь Говь-Алтай АЗЗА ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Дугарсүрэнгийн 2018 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн А/43 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо хуралдаж бага оврын нөхөөсний индүү нийлүүлэгч компанийг сонгон шалгаруулаагүй байхад 2018 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдрийн 18/012 дугаартай гэрээг “Фрэш оранж” ХХК-ийн захирал Ж.У-тэй байгуулж, гүйлгээ хийх төлбөрийн хүсэлтэд 2 дугаар гарын үсэг зурж, “Фрэш оранж” ХХК-ийн эзэмшлийн Хас банк дахь 5002037169 тоот данс руу 2018 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр 17,8 сая төгрөгийг шилжүүлсэн байна.

Улмаар “Фрэш оранж” ХХК-ийн захирал Ж.У-ээс 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр өөрийн төрсөн дүү Б.О-ын эхнэр С.Н-ийн Хаан банк ХХК дахь 5322035067 тоот дансаар 8 сая төгрөгийг, мөн өдөр өөрийн Хаан банк ХХК дахь 5315340933 тоот дансаар 9,8 сая төгрөгийг шилжүүлэн авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон байна. Улмаар уг үйлдлийн улмаас Говь-Алтай АЗЗА ТӨХК-д 380 мянган төгрөгийн хохирол учруулсан аж. Тиймээс Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 16-ны өдөр шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,8 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө