Жүдогийн олимп, дэлхийн аварга Япон Улсын домогт бөх Шохэй Оно зодог тайллаа

Жүдогийн олимп, дэлхийн аварга Япон Улсын домогт бөх Шохэй Оно зодог тайллаа

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-д 2016 онд Рио-де-Жанейро, 2021 онд Токиогийн олимпод дараалан хоёр дахь удаагаа түрүүлсэн Шохэй Оно (Асахи Касэй)  зодог тайлжээ.

Бүх Японы жүдо бөхийн холбоо өнөөдөр /2022.12.15/ түүнийг (Зэнжүрэн)-ээс хассан  гэдгээ мэдэгдэв. Шохэй Оно бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хэд хэдэн тэмцээнийг өнжих шаардлагатай болсон тул энэ сард Бүх Японы жүдо бөхийн холбооноос  хасчээ. Мөн тэрбээр японы аварга шалгаруулах тэмцээнд нээлттэй жинд оролцсон ч биеийн байдлаас үүдэж амжилт гаргаж чадаагүй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Улмаар Япон Улсын домогт бөх Шохэй Оно ийнхүү 30 насандаа зодог тайллаа. Мөн цаашид Японы Олимпийн Хорооноос (JOC) хэрэгжүүлж буй.  Ирэх онд спортын багш нарыг гадаадад сургах хөтөлбөрт хамрагдахаар төлөвлөж буй аж.

Шохэй Охно 1992 оны 2-р сарын 3-нд Ямагучи мужид төрсөн. 30 настай. Асахи Касэйд харьяалагддаг. Токиогийн Цурумаки хотод Сетагая Гакуэн ахлах сургууль "Кодо Гакуша" жүдогийн хувийн сургуульд бэлтгэл хийж, Тэнри их сургуульд явсан. 2011 оны залуучуудын дэлхийн аварга. 73 кг-д 2013, 2015, 2019 онд дэлхийн аварга, 2016 онд Риогийн олимп, 2021 онд Токиогийн олимпод түрүүлсэн  дэлхий дахинаа хүндлэгдсэн тамирчин юм.