Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх МҮОНРТ-ийн спортын сэтгүүлч Д.Батжаргалыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.
Спортын сэтгүүлч Д.Батжаргал 1999 оны дөрөвдүгээр сарын 1-нд МҮТВ-ийн "Чандмань" студийн Үндэсний спортын багийн сурвалжлагчаар ажлын гараагаа эхлээд 23 жил ажиллажээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг МҮТВ-ийн "Чандмань" студи, МҮОНРТ, МҮОНТ, МҮОНТ-ийн "MNB sport" сувгийн хамт олон өндрөөр үнэлэсэн энэ юм.