Хөвсгөлд аймагт машин шатаж, 62 настай, эрэгтэй нас баржээ

Хөвсгөлд аймагт машин шатаж, 62 настай, эрэгтэй нас баржээ

Хөвсгөл аймгийн Түнэл суманд “Honda HR-V” загварын суудлын автомашин шатаж, 62 настай эрэгтэй өртөж нас баржээ.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхэт багийн “Хачигтын гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 25 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км/-т 05.07-ны өдрийн 16:50 цагийн орчим суудлын автомашин шатаж, гал түймэрт нэг иргэн өртөж нас барсан тухай мэдээллийг 05.07-ны өдрийн 17:34 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 25 км замыг туулан 18:15 цагт очиход иргэн Л-ийн “Honda HR-V” загварын суудлын автомашин шатаж, тус сумын харьяат иргэн Л/62 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тухай мэдээллийг аймгийн Цагдаагийн газар Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.