Ачааны автомашинууд мөргөлдөж, гал гарсны улмаас жолооч нар нь нас баржээ

Ачааны автомашинууд мөргөлдөж, гал гарсны улмаас жолооч нар нь нас баржээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн Зайрмагт гэдэг газарт аравдугаар сарын 30-ны өдрийн 20:58 цагт 2 автомашин шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл ОБГ-т иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 ангийн алба хаагчид 40 км замыг туулан 22:34 цагт очиход Цогтцэций сумаас “Цагаан хад” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан иргэн Ж /43 настай, эрэгтэй/-ын “Шаанкси” загварын ачааны автомашин, иргэн Ө /48 настай, эрэгтэй/-ын “Шаанкси” загварын ачааны автомашинтай мөргөлдсөнөөс 2 автомашины бүхээг, урд дугуй тус тус шатаж байсныг 24 минут ажиллаж унтраан Цогтцэций сумын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн ахлах зохицуулагчид шилжүүлэн өгсөн байна. Мөн гал түймэрт 2 автомашины жолооч өртөж нас баржээ.