Алба хаагчид цасанд боогдож суусан 294 автомашин, 620 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ

Алба хаагчид цасанд боогдож суусан 294 автомашин, 620 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 24-ний өдрөөс 31-ний өдрүүдэд аврах ангиуд үүрэг гүйцэтгэж, цасанд боогдож суусан 294 автомашин, 620 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Нийт нутгаар цас орж зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байхыг НОБГ-аас анхаарууллаа.