"Дижитал" хамтлагийн Г.Эрдэнэбилэг: Нэгэнт зориод ирчихсэн юм чинь гээд бид сүүлийнхээ тоглолтыг хийсэн

"Дижитал" хамтлагийн Г.Эрдэнэбилэг: Нэгэнт зориод ирчихсэн юм чинь гээд бид сүүлийнхээ тоглолтыг хийсэн

Энэ сарын 29,30-ны өдрүүдэд /2022.10.29,30/ БНСУ-ын Сөүл хотын Итаевонд болсон ослын үеэр харамсалтайгаар амь насаа алдсан иргэдийн тоо 154 хүрчээ.

Тэгвэл БНСУ дахь ЭСЯ-наас тус улсад оршин сууж буй Монголчуудад гашуудалт цаг үеийг хүндэтгэн, баяр ёслол, тоглолтод оролцохгүй байхыг уриалаад байна. Тэгвэл энэ сарын 28, 29, 30-ний өдрүүдэд "Тоонот” студи бүрэн бүрэлдэхүүнээрээ Бусан, Сөүл хотуудад тоглолтоо хийхээр төлөвлөж, зар мэдээллүүдээ түгээгээд байсан юм. Болсон үйл явдалтай холбогдуулан тус улсад арваннэгдүгээр сарын 5 хүртэл үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарлачихсан үеэр өчигдөр буюу 30-ний өдөр "Тоонот” студийг тоглолтоо хийсэн талаар олон нийт бухимдлаа илэрхийлсээр байна.

Иймд энэ талаар "Дижитал" хамтлагийн Г.Эрдэнэбилэг буюу Эрка үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Энэ сарын 29-ний болсон үйл явдалд бид харамсаж байгаа. Хүний амь эрстэхэд хөөрч баясаад байх хүн байхгүй байх. Бид 30-ний өдрийн тоглолтыг цуцлахаар хоорондоо ярилцсан. Энэ дагуу холбогдох байгууллагуудтай нь ярилцаж үзсэн. Онцгой, цагдаа гээд олон газраас мэдээлэл авахад "цуцал" гэж хориглоогүй.  Төрийн, төрийн бус байгууллагууд цуцлах шаардлага байхгүй гэсэн тул нэгэнт зориод ирчихсэн юм чинь гээд бид сүүлийнхээ тоглолтыг хийсэн. Тоглолтод ирсэн монголчуудаасаа тоглолтыг цуцлаад бүгд тарах уу, тоглолтоо хийх үү хэмээн саналыг нь ч сонссон" гэв.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө