Гашуудалт цаг үеийг хүндэтгэн, баяр ёслол, тоглолтод оролцохгүй байхыг Монголчуудад БНСУ дахь ЭСЯ-наас уриалжээ

Гашуудалт цаг үеийг хүндэтгэн, баяр ёслол, тоглолтод оролцохгүй байхыг Монголчуудад БНСУ дахь ЭСЯ-наас уриалжээ

Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд 2022 оны аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө хэт олон хүн цугларснаас үүдэлтэй ослоос шалтгаалан олон хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт явдал боллоо.

Суугаа орны төр засаг, ард иргэд, дэлхийн улс орнууд болсон хэрэг явдалд эмгэнэн гашуудаж, сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж байна. Энэхүү хүнд цаг үед бид солонгос анд нөхөдтэйгөө хамт бөгөөд манай улсын иргэд та бүхэн оршин суугаа орныхоо гашуудалт цаг үеийг хүндэтгэн, аливаа төрлийн баяр ёслол, тоглолт, спорт наадам зохион байгуулахгүй, оролцохгүй байхыг уриалж байна.

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам




Өнөөдөр хонь өдөр

47 минутын өмнө