ЭМЯ: Улаанбаатарт 191, орон нутагт 138 тохиолдол батлагдаж НЭГ хүн эндэв

ЭМЯ: Улаанбаатарт 191, орон нутагт 138 тохиолдол батлагдаж НЭГ хүн эндэв

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 335 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Нийслэлд 191
  • Орон нутагт 138 тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор халдварын улмаас 2792 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • хөнгөн 1008
  • хүндэвтэр 1443
  • хүнд 289
  • нэн хүнд 52 хүн байна.

Мөн хугацаанд 80-аас дээш насны нэг хүн халдварын улмаас эндсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан 1966 тохиолдол батлагджээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.